Монголбанк өнгөрсөн сард 2.3 тн үнэт металл худалдан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-06 11:53:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 6 дугаар сард 2.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 9.3 тн үнэт металл худалдан аваад байна.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.5 тн-оор багассан үзүүлэлт гэдгийг төв банк мэдээлэв.   


Өнгөрсөн зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 107 кг үнэт металл худалдан авчээ.


Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны 6 дугаар сард 167,924.18 төгрөг байлаа.





Связанные новости