Орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 411.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөг, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 988.7 тэрбум төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 411.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны
мөн үеийнхээс 178.6 (76.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Орон нутгийн төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 100.4 (7.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого 113 (24.3 хувь ) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Орон нутгийн нийт төсвийн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн 5 дугаар сард 280.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 10 (3.5 хувь) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 204 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 20.1 (8.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.