"Жуулчин дюти фрий", "Ард кредит”-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр энгийн арилжаагаар 31 ХК-ийн 160,255,193.89 төгрөгийн үнийн дүнтэй 418,206 ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт
цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Жуулчин дюти фрий" (SUL+6.38%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB+5.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" (GHC-7.50%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT-5.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 28,499 нэгж эрхийг 7.4 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 94 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.74 хувиар өсөж, 32945.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,751,027,433,986.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.