УОК-ын тушаалыг зөрчсөн “Оргил” худалдааны төвийг торгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. “Оргил” худалдааны
төв цар тахлын үед олон нийтийг цуглуулж өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэнд иргэд бухимдаж, холбогдох байгууллагуудад гомдол гаргажээ. Тус байгууллага УОК-ын 41 дүгээр тушаал, аймгийн
Засаг даргын 2021 оны А/324 дүгээр захирамжийг зөрчиж бөөгнөрөл үүсгэсэн,
бүртгэл хөтлөөгүй, орох, гарах гарцын урсгалаа шийдээгүй байсан зэрэг зөрчил
гарсан тул Зөрчлийн тухай хуулийн
15.2.1-т заасны дагуу хуулийн этгээдэд 500 нэгжийн торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг түр хаах санал гарган, хяналтын прокурорт шилжүүлсэн гэж аймгийн
Засаг даргын шуурхай хуралдааны үеэр мэдээллээ.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar