ӨНӨӨДӨР: “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлнэ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 31-нд болох үйл явдал:
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
10.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өөрийн байрандаа “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 90337707
11.00 цагт ЦЕГ-ын Сүлд чуулгын байранд Монгол Улсад Хууль зүйн алба үүсгэн байгуулсны 110 жил, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсгэн байгуулсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “БИДНИЙ БААТАР ЦАГДАА” хүүхдийн уран зургийн уралдааны шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслол болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд ТҮЦ эрхлэгчдийн холбоо, бизнес эрхлэгчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.