Худалдааны салбарын борлуулалт 18.9 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-28 19:09:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын нийт борлуулалт энэ оны эхний улиралд 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 867.4 (18.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Харин 2021 оны 3 дугаар сард нийт борлуулалт 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 435.1 (26.6 хувь) тэрбум төгрөгөөр өслөө.


Оны эхний улиралд худалдааны салбарын борлуулалтын орлогын 36.8 хувь нь бөөний худалдаа, 63.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого дээрх хугацаанд 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 477.5 (16.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Харин энэ оны 3 дугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 278.5 (26.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.


Бөөний худалдааны борлуулалтын орлого 2021 оны эхний улиралд 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 390 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Харин энэ оны 3 дугаар сард 753.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 156.6 (26.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.4 хувь нь нийслэлд ногдож байв. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт энэ оны эхний улиралд 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 739.1 (19.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Харин 2021 оны 3 дугаар сард 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 415.3 (30.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.


Оны эхний улиралд Өмнөговь аймгийн худалдааны борлуулалт 174.6 тэрбум төгрөг болж, аймгуудын (Улаанбаатар хотыг оруулаагүй) борлуулалтын нийт дүнд 19.3 хувийг эзэлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Связанные новости