Москвагийн шүүх “Google” компанийг дахин торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-28 18:42:38

МОСКВА. /TASS/. Москва хотын Таганский дүүргийн шүүх хайлтын системийн операторын үүргээ удаа дараа гүйцэтгээгүйтэй нь холбогдуулан “Google” компанийг 3.5 сая рублиэр торгожээ.


Шүүхээс тус компанийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхийг нь хязгаарласан цахим хуудсууд, гар утасны программууд, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний талаарх мэдээллийн хайлтыг зогсоох үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзсэн байна.


Тавдугаар сарын 25-нд Москвагийн шүүх “Google” компанийг хориотой контентуудыг устгахаас татгалзсан хэмээн 6 сая рублиэр торгож байжээ.


Связанные новости