ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга Г.Занданшатар худалдаа, бизнес эрхлэгчидтэй уулзана

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-05-28 07:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ГХЯ-нд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил болон НҮБ-ын Энхийг сахиулагчдын ѳдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзана.

11.00 цагт НЗДТГ-т НИТХ дахь АН-ын бүлгээс Туул голын бургасыг хамгаалах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг цахимаар танилцуулна.

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Зам тээвэр, ложистикын мэргэжилтнүүд нийслэл хотыг хөгжүүлэх автозам, авто тээвэр,  төмөр зам, метроны багц төлөвлөгөөг боловсруулснаа танилцуулна.

13.00 цагт Сүхбаатарын талбайд “Ард түмний штаб”-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч нар болон намуудад хүргүүлсэн хамтран ажиллах хүсэлтийнхээ хариуг танилцуулна. Утас: 99191388

14.00 цагт МҮХАҮТ-д УИХ-ын дарга Г.Занданшатар худалдаа, бизнес эрхлэгчидтэй уулзана.


Связанные новости