Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн
хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг
онцгойлон анхааруулж байна.
2021 оны 5 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв
болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга
шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос
секундэд 8-13 метр, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед
секундэд 28 метрийг давж ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын
хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй
хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан
байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно.
Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.
2021 оны 5 дугаар сарын 24-28 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 24-нд баруун аймгуудын нутгийн
хойд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн
хэсгээр, 25-нд баруун болон төвийн
аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төв болон
говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга
шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар
секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын
хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм,
Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм
хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Связанные новости

