Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи
баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд зүүн аймгуудын
нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр
хүчтэй салхитай, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2021 оны 5 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын
мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө
баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун
хэсгээр бороо орно.
Салхи: Нийт
нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 13-18 хэм, Их нууруудын
хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар өдөртөө
19-24 дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11
метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21
хэм дулаан байна.
2021 оны 5 дугаар сарын 20-24 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
20-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 21-нд баруун аймгуудын
ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын
нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун
хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын
нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи
20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн
аймгуудын нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, нутгийн
өмнөд хэсгээр зарим үед 26-28 метрийг давж хүчтэй шороон шуурна шуурна. 21-нд
нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Монгол-Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул,
Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын
хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг,
Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад
нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.