Үнэт цаасны арилжаагаар 323 мянган  ширхэг хувьцаа арилжигдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-20 16:59:17

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 323 мянган ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Мөн 49 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 81 сая 317534 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Мөн өдөр "MSE ALL" индекс 850.35 нэгж болж 2.28 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 428 тэрбум 763 сая 525 381 төгрөг боллоо.

 

Связанные новости