"Булган ундрага", "УБ-БҮК" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 36 ХК-ийн 376.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 932,328 хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.96%) болон "УБ-БҮК" ХК (BUK+6.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" (XOC-15.00%) болон "Сор" ХК (SOR-10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 514,987 нэгж эрхийг нийт 149,423,478 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 300 үнэт цаасыг 30 сая төгрөгөөр арилжсан байна.
ТOP-20 индекс 0.16 хувиар өсөж, 36085.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,719,067,887,455 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.