Хөрөнгийн биржид өнөөдөр 4.7 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 1,795,371,657.24 төгрөгийн үнийн дүн бүхий 4.7 сая хувьцаа арилжив. Үүнээс 25 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Үндэсний хувьчлалын сан" (XOC+15.00%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL+14.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тахь-ко" (TAH-8.33%) болон "Шарын гол" ХК (SHG-6.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-шийн 136,448 нэгж эрхийг нийт 89.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.23 хувиар өсөж, 37973.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,789,973,633,882.68 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.