Сураггүй болсон номын наймаачин Хятадад хоригдож байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-17 14:07:29

ХОНКОНГ. /NHK/. Өнгөрсөн онд алга болсон, Хонконгийн таван номын наймаачны нэг өөрийг нь хорьсон эх газрын Хятадын холбогдох албаны хүмүүсийг шүүмжиллээ. Энэ таван хүн нь Коммунист намыг шүүмжилсэн агуулгатай ном худалддаг номын дэлгүүртэй холбоотой юм.

Лам Винкө эх газрын Хятадаас Хонконгт буцаж ирснээсээ хоёр хоногийн дараа буюу өчигдөр хэвлэлийн бага хурал хийжээ.

Тэрбээр хэлэхдээ “Намайг өнгөрсөн оны 10 дугаар сард Гуандун мужид очиход Хятадын албаны хүмүүс баривчилсан” гээд “би 30м2 өрөөнд таван сарын турш хоригдсон” гэжээ.

Тэд намайг хууль бус ном худалдсан гэж үзэн хорьсон гэж Лам хэлсэн байна.

Өөрийг нь хорьсныг Хонконгт өөртөө засах илүү эрх мэдлийг олгодог “нэг улс, хоёр тогтолцоо” бодлогыг зөрчсөн хэрэг гэж тэрбээр үзэж байна.

Коммунист намыг шүүмжилсэн агуулга бүхий ном худалдан авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг авчрахыг Хятадын албаны хүмүүс надад тушаан Хонконг руу буцаасан гэж Лам яриад “би уг тушаалыг үл ойшоон, болсон явдлыг ярихаар шийдсэн нь энэ” гэжээ.

Г.Доржханд

 

Связанные новости