Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг
агаар тогтуун байна.
2021 оны 04 дүгээр сарын
06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун
хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутгаар
4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун
хэсгээр 15-20 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
2021 оны 4 дүгээр сарын
07-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд
Хөвсгөлийн уулсаар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд
төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга
шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар түр зуур секундэд
16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын
эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4-9
хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан,
говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө
16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө
10-15 хэм дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрнэ.