Берлинд өнөөдрөөс хөл хорих цаг тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-02 10:43:19

БЕРЛИН. /DW/. Германы нийслэл Берлин хотын сенат дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 21:00 цагаас 5:00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор шийдвэрлэснийг хотын бургомистр Михаэль Мюллер мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, энэ үед хоёроос илүүгүй хүн хамт гудамжинд гарч болно. Улаан өндөгний баярын үеэр берлинчүүдэд хөл хорио тогтоогоогүй үед буюу өдрийн цагаар "хоёр өрхийн хамгийн дээд тал нь таван хүн" уулзахыг зөвшөөрнө гэж тэрбээр нэмж мэдээлжээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс энэ журам өөрчлөгдөж, "нэг өрхийн гишүүд дээр нэг хүн" гэсэн хязгаарлалт тогтоох аж.


 


Связанные новости