"Булган ундрага", "Махимпекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-31 18:09:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 47 ХК-ийн 394,514,234.57 төгрөгийн үнийн дүн бүхий 2.8 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.91%) болон "Махимпекс" ХК (MMX+13.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-7.14%) болон "Хай би ойл" ХК (HB -4.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 38,892 нэгж эрхийг нийт 10 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр багцын арилжаанд нийт 18.6 сая үнэт цаасыг 395.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.35 хувиар өсөж, 34635.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,691,936,836,563.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости