Орхон суманд коронавирусний тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний халдварын
нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймагт өнгөрсөн 24 цагийн
хугацаанд коронавирусний халдварын дөрвөн тохиолдол нэмэгдэж, нийт халдвар
авсан иргэн 36 боллоо. Орхон суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан нь
шинжилгээгээр батлагдсан байна. Сэлэнгэ суманд 33, Хутаг-Өндөр суманд 2
халдварын тохиолдол бүртгэгджээ.
-
Булган суманд халдвар гарсан тухай иргэд ярьж байна. Одоогоор аймгийн төвд
коронавирусний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Хэрэв PCR шинжилгээгээр
халдвар авсан нь тогтоогдвол
иргэдэд шуурхай мэдээлнэ гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа
мэдэгдлээ.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
12 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
12 часа
Ulaanbaatar