Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын
10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар
багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Увс нуурын хотгороор 5-10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Тэс голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд
хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан
байна.
2021 оны 03 дугаар сарын
11- 15 хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд
Монгол-Алтайн уулархаг нутгаар,14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг,
төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи
ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх
нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс
нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм,
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6
дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас
багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 14-нд баруун
болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.