Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх
нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын
09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар
цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын
хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн
бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 хэм, бусад
нутгаар 4-9 хэм дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын
10-14 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд
хэсгээр нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 12-нд Алтайн
уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд баруун аймгуудын нутгийн
зарим газар, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс
нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм,
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2
хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд
хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм
дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө
4-9 хэм дулаан байна.