Амны хаалтыг давхарлаж зүүх нь халдвараас илүү хамгаална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/.
Амны хаалтыг давхарлаж зүүснээр халдвараас
хамгаалах хувь нь илүү нэмэгдэж байгааг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан
сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.
Мэс заслын цэнхэр
өнгөтэй нэг удаагийн амны хаалт гэх мэт эмнэлгийн зориулалттай амны хаалтын
гадуур даавуун амны хаалт давхарлан зүүснээр халдвартай агаар дуслаар
амьсгалахаас 92.5 хувиар хамгаалж байгааг судлаачид тогтоосон байна.
“Энэхүү туршилтын
үр дүн нь хоёроос дээш насны бүх хүн олон нийтийн газарт байхдаа болон нэг гэрт амьдардаггүй
хүмүүстэй хамт байх үедээ амны хаалт зүүх тухай манай төвийн удирдамжийг
улам бататгаж байна” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга,
доктор Рошель Валенски мэдээлжээ.
Мөн нэг удаагийн амны хаалтын уяаг зангидаж зүүвэл халдвараас сэргийлэх хувь нь ихээхэн нэмэгдэж байгааг тогтоожээ. Тодруулбал, амны хаалтыг уяаг нь зангидахгүйгээр зүүсэн үед агаар дусал дамжихаас 42 хувь, зангидсан үед 63 хувиар хамгаалж байсан гэж “CDC”-ийн лхагва гарагт танилцуулсан долоо хоног тутмын тайланд дурдсан байна.