Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр
цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2021 оны 02 дугаар сарын
05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад
нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж,
бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм,
Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,
Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг
болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм
хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын
06-10 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын
6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн
цасан шуурга шууна. Салхи 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр,
9-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн
хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч
суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг
голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар
шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс
нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 хэм
хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7
хэм хүйтэн байна.