Мексик “Спутник V” вакцинд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-03 15:27:35

МЕХИКО. /CNN/. ОХУ-ын “Спутник V” коронавирусний вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Мексикийн Эрүүл мэндийн дэд сайд Уго Лопес-Гатель мягмар гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Мексик “Спутник V” вакциныг худалдан авах гэрээг хэдийн байгуулаад байсан бөгөөд хоёрдугаар сард 400 мянган тун, гуравдугаар сард нэг сая тун, дөрөвдүгээр сард зургаан сая тун, үлдсэнийг нь тавдугаар сард хүлээн авах төлөвтэй байна” гэж тэрбээр мэдээлсэн байна.


Эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар “Спутник V” вакцин “COVID-19”-өөр халдварлахаас 91.6 хувиар сэргийлж буй үр дүн үзүүлсэн талаар “The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтэлсний дараахан Мексик дээрх зөвшөөрлийг олгожээ. У.Гатель хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл хийх үеэрээ эмнэлзүйн туршилтын үр дүнг мөн иш татжээ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Мексикт 1.8 сая гаруй хүн халдвар авч, 159 533 хүн нас барсан байна. 

Связанные новости