Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн
хагаст хүйтний эрч чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна.
2021 оны 02 дугаар сарын
01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур
секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын
температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг, Орхон,
Хараа, Ерөө голын хөндийгөөр өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл
болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар өдөртөө
3-8 хэм, бусад нутгаар өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын
02-06 хүртэлх цаг агаарын урьдчилсан
төлөв
Энэ сарын 2,
3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд
төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд
говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир
орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-38 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын
хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн, Хангайн
нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр
газраар өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 3-нд нутгийн баруун
хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.