Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд,
тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл
аймгийн нутгаар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж
цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2021 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
1 сарын 31-нээс 02 дугаар
сарын 04 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд
баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон
зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 31-нд нутгийн зарим газраар
секундэд түр зуур 16-18 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн
зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө
35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал
нутгаар 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас
багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар
шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх
нутгаар хүйтний эрч суларна.