Улаанбаатарт хүйтний эрч чангарч 18-20 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө хүйтэрч 18-20 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр говь, тал, хээрийн бүс
нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын
26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
солигдмол үүлтэй. Алтай болон Хангайн
уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас
орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор,
Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,
Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг
болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн
байна.
2021 оны 01 дүгээр сарын
27- 31 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ
сарын 27, 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,
зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь,
талын нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч
ширүүсч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37
хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм,
өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн
байна.