Казахстаны эрх баригч "Нур Отан" нам сонгуульд ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НУР-СУЛТАН. /TASS/. Нэгдүгээр сарын 10-нд болсон Казахстаны Мажилис буюу парламентын
доод танхимын депутатуудын сонгуульд эрх баригч “Нур Отан” нам 71.09 хувийн саналаар ялжээ.
Энэ тухай Сонгуулийн төв комиссын орлогч дарга Константин Петров сонгуулийн дүнг танилцуулах үеэр мэдэгдсэн байна. “Нур Отан” нам 5 сая 148 мянган 74 санал буюу 71.09 хувийн санал авчээ.
Тийнхүү Казахстаны Ардын нам, “Нур Отан” нам, Казахстаны Ардчилсан нам “Ак
жол” долоон хувийн босгыг давж, парламентад суудал авч байна хэмээн Петров хэлсэн байна.
“Нур Отан” парламентын шинэ бүрэлдэхүүнд 76 суудал авах бол үлдсэн хоёр нам
нь 12 болон 10 суудал авч байгаа аж.