“Facebook” Трампын хаягийг түр хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. "Facebook" компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хуудсыг 24 цагийн хугацаатай хаах арга хэмжээ авчээ.
"Бидний тооцоолсноор Ерөнхийлөгч Д.Трампын хуудсанд хоёр удаа дүрэм зөрчигдсөн. Үүнтэй холбогдуулан түүний хуудсыг 24 цагийн турш идэвхгүй болгож байна. Энэ нь тэрбээр энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд бичих боломжгүй болно гэсэн үг юм" гэж “Facebook” компани тайлбарласан байна.
Лхагва гарагт мөн "Twitter" компани дүрэм зөрчсөний улмаас Д.Трампын хуудсыг 12 цагийн хугацаатай хаасан юм. Хэрэв дахин дүрэм зөрчвөл АНУ-ын одоогийн удирдагчийн "Twitter" хаягийг бүрмөсөн хааж магадгүй байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня