“Hyundai” устөрөгчийн хөдөлгүүрийн эд ангийн үйлдвэрээ БНХАУ-д байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Hyundai Motor” устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины эд ангийн хилийн чанад дахь анхны үйлдвэрээ БНХАУ-д байгуулахаар болжээ.
“Hyundai” компани Гуанжоу хотод энэ ондоо багтаа
үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд саяхан холбогдох зөвшөөрлийг
авсан гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлсэн байна.
Мөн “Hyundai” шинэ үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг хариуцсан хамтарсан компани байгуулах талаар Хятадын нэгэн компанитай хэлэлцэж байгаа ажээ.
“Hyundai” энэхүү төлөвлөгөөгөө энэ сард олон нийтэд танилцуулах төлөвтэй байгаа юм байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня