С.Ёшихидэ Ж.Байдентай хэлэлцээ хийхээр АНУ-д айлчлахыг эрмэлзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/.
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-ын
Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдентай уулзахаар тус улсад хоёрдугаар сард
айлчлахыг эрмэлзэж байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.
“Миний бие АНУ-д хоёрдугаар сарын эцсээс өмнө айлчилна гэж найдаж байна” гэж С.Ёшихидэ телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ. Гэсэн хэдий ч айлчлал АНУ дахь коронавирусний нөхцөл байдлаас хамаарна гэдгийг тэрбээр нэмж хэлээд, нөхцөл байдлыг ажиглахын сацуу айлчлалын товыг гаргах чиглэлд үргэлжлүүлэн ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Японы Засгийн газрын тэргүүний албан тушаалыг энэ оны есдүгээр сараас хашиж эхэлсэн С.Ёшихидэ Ж.Байденыг ирэх нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа түүнтэй уулзахаар АНУ-д айлчлах хүсэлтэй байгаагаа өмнө нь мөн илэрхийлж байжээ.