“COVID-19”-өөр халдварлаж байсан хүмүүс вакцин хийлгэх хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/. “COVID-19”-өөр халдварлаж байсан хүмүүс бусад хүний нэгэн адил коронавирусний эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй гэж АНУ-ын Засгийн газрын вакцины асуудал хариуцсан хөтөлбөрийн тэргүүн Монсеф Слауи ням гарагт "CNN" сувагт мэдээлжээ.
“Шинэ коронавирусээр халдварласнаар хүчтэй
дархлаа үүсдэггүй гэдгийг бид мэддэг болсон. Мөн уг дархлаа нь цаг хугацаа өнгөрөх
тусам сулардаг” гэж М.Слауи тайлбарлаад, халдвар авч байсан хүмүүсийн хувьд вакцин
хийлгэхэд аюулгүй гэж мэдээлсэн байна.
“Вакцины эмнэлзүйн туршилтад
халдвар авч байсан болон халдвартай хүмүүс оролцсон тул аюулгүй юм” гэж
тэрбээр хэлжээ. АНУ-д одоогийн байдлаар эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын
үйлчлүүлэгчдийг вакцинжуулах хөтөлбөр үргэлжилж байгаа юм.