АНУ-ын ТЦХ-ий контр-адмирал Тайваньд гэнэтийн айлчлал хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-23 12:17:02

ВАШИНГТОН. /VOA/. Ази, Номхон далайн бүс нутгийн цэргийн тагнуулыг хариуцдаг, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ контр-адмирал Майкл Стюдман ням гарагт Тайваньд гэнэтийн айлчлал хийсэн байна. Энэ тухай “Reuters” эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ. 


Өндөр түвшний энэхүү айлчлал Хятадын эрх баригчдын дургүйцлыг төрүүлж магадгүй байна. Тус улс Тайванийг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг билээ. “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, Пентагон энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Тус агентлаг одоогоор нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.


Түүнээс гадна, АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн дарга Эндрю Уилер 12 дугаар сард айлчилж магадгүй гэж Тайванийн томоохон хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм. Өнгөрөгч баасан гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яам түүний айлчлалыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд, хэрэв айлчилсан тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.



Связанные новости