"Талх чихэр", "Бодь Даатгал"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 20-нд энгийн арилжаагаар I, II, III
ангиллын 22 ХК-ийн 21,313,086.98 төгрөгийн
үнийн дүнтэй 315.184 хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол мөн 8 үнэт
цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Талх чихэр" (TCK+13.47%)
болон "Бодь Даатгал" ХК (BODI+2.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Мандал Даатгал" (MNDL-3.32%) болон
"ЛэндМН ББСБ" ХК (LEND-2.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 16.185 нэгж эрхийг нийт 1.6
сая төгрөгөөр
арилжив.
ТOP-20 индекс 0.23 хувиар буурч, 17584.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн
үнэлгээ 2,586,311,080,203.33 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.