Атан тэмээ 1,1 сая төгрөгийн үнэтэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-18 11:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 10 дугаар сард ат 1.1 сая төгрөг, хязаалан гуна 990.9 мянга, соёолон үрээ 868.9 мянга, эр хонь 162.7 мянга, эр ямаа 117.9 мянган төгрөг байв.


Зах зээлийн дундаж үнийн мэдээллээр өнгөрсөн сард эр хонь Дархан-Уул аймагт хамгийн их буюу 223.3 мянга, Баянхонгор аймагт хамгийн хямд буюу 104.3 мянган төгрөгөөр зарагджээ.


Түүнчлэн, цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 60.5 мянга, Увс, Булган аймагт хамгийн бага буюу 40.0 мянган төгрөг байлаа. Үхрийн 2 метрээс дээш урттай шир 7.5 мянга, ямааны цагаан ноолуур кг-ын үнэ 51.7 мянган төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 10 дугаар сард 25 кг хивэгний үнэ Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хамгийн их буюу 18.0 мянга, Орхон аймагт хамгийн бага буюу 12.0 мянган төгрөгөөр зарагджээ.

 

Связанные новости