"Гэр бүлийн зөвлөгөөн” зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-30 11:59:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-өөс “Гэр бүлийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.


Тодруулбал, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд “Эцэг эхийн зөвлөл”-өөс алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хамт олон, гэр бүлийн дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнийг Насан туршийн боловсролын төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран зохион байгуулж 10 цагийн сургалтыг явуулав. Тухайлбал, Насан туршийн боловсролын төвөөс Онцгой байдлын газрын алба хаагчдын  8-14 насны хүүхдүүдэд “Угийн бичиг хөтлөх”, “Хуримтлал бий болгохын ач тус”, “Цаг төлөвлөлт”, “Тогтвортой хөгжил” сэдвээр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас алба хаагчид, гэр бүлийн гүшүүдэд “Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргачлал” сэдвээр хийлээ.

Түүнчлэн алба хаагчдын гэр бүл, хүүхдүүдийн дунд “Аав, ээж, би”, “Олс таталт”-ын тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан гэр бүлийг шагнаж урамшуулсан байна.


Связанные новости