Путин Ерөнхий Ассамблейд өнөөдөр үг хэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн чуулга уулзалт есдүгээр сарын 15-нд НҮБ-ын төв байранд албан ёсоор эхэлсэн. Улс орнуудын төр, засгийн тэргүүн нарын оролцдог жил бүрийн ерөнхий хэлэлцүүлэг есдүгээр сарын 28-нд буюу өнөөдөр эхэлнэ.
Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, Сирийн хямрал, терроризмтой тэмцэх олон улсын хамтын ажиллагаа болон бусад асуудлыг хөндөж үг хэлнэ.
Путин Украины асуудлыг хөндөхгүй өнгөрнө гэж байхгүй гэж шинжээчид үзэж байгаа боловч энэ нь түүний хувьд гол асуудал биш гэж таамаглаж байна.
Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцогч төлөөлөгчдийн тэргүүн нарт зориулсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүндэтгэлийн өдрийн зоогт Путин мөн орно. Үүнээс гадна, тэрбээр тусдаа хэд хэдэн хоёр талын уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хэлэх үгээ Путин өөрөө бэлдэж байгаа гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
"Хэлэх үгээ тэрбээр нэг сар орчим бэлддэг. Гол санааны схемийг Ерөнхийлөгч өөрөө уламжлал ёсоороо гаргаж, дараа нь түүний бичээч, шинжээч ноорог маягаар цаасан дээр буулгасны дараа Ерөнхийлөгч өөрийн биеэр текстийг засдаг гэж Песков мэдэгдэв.
Д.Нямтулга
Комментарии