"Борнуур" ХХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртэлтэй "Борнуур" ХХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ. Тус компанийн ТУЗ-ийн энэ 10 сарын 16-ны тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагт хуралдуулахаар болж хурлаар:
- Компанийн санхүүгийн болон Үйл ажиллагааны тайлан
- Ногдол ашиг тараахгүй байх ТУЗ-ийн шийдвэр
- Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, батлах
- Төлөөлөн Удирдах зөвлөлийг сонгох талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.