Л.Энэбишийн хөргийг аймгийн музейд заллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хөрөг зургийг түүний хүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
Э.Мөнх-Очир аймгийн музейд гардууллаа. Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач Л.Гүрсэд уг хөргийг зурсан
байна.
-
УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн тухай тусгай булан нээж, түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, ард иргэдэд
сурталчлах ажил хийнэ. Түүний эдлэл хэрэглэл болон ховор нандин дурсгалаар
аймгийн музейн сан хөмрөгийг баяжуулна гэж
аймгийн музейн эрхлэгч Ц.Жаргалсайхан ярилаа. “Булган хөгжил-Энэбиш сан” зураач
Л.Гүрсэдийн зарим уран бүтээлийг олны хүртээл болгох зорилгоор худалдан авч
аймгийн музейн үзмэр болгосон юм.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
10 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
10 часа
Ulaanbaatar