"Би Ди Сек", "Монгол шуудан" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 5-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 ХК-ийн 328 сая төгрөгийн 466.511 хувьцаа арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Би ди сек" (BDS+5.88%) болон "Монгол шуудан" ХК (MNP+5.72%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" (ORD-11.76%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-10.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 үнэт цаас 300.300 төгрөгөөр арилжив.
"TOP 20" индекс 1.63 хувиар буурч 17301.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,581,091,574,680.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.