Хөрөнгийн биржид 1.6 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржтд өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 241.4 сая төгрөгийн арилжаа хийв.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар мөн нийт 54 компанийн 1.6 сая хувьцааг 230.3 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар мөн нийт 110 үнэт цаасыг 11.1 сая төгрөгөөр арилжжээ.
10 дугаар сарын 2-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,607,576,461,196.49 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17589.16 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.