"УБ-БҮК", "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 2-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 ХК-ийн 25.8 сая төгрөгийн 81,062 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "УБ-БҮК" (BUK+6.19%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+4.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN-6.25%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-3.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.3 хувиар өсөж, 17589.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,607,576,461,196.49 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.