"Техник Импорт", "МЦХ" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 11-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 40.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 266.277 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Техник Импорт" (TEX+14.98%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH+8.83%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал Даатгал" (MNDL-5.02%) болон "Ариг Гал" ХК (EER-3.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.03 хувиар өсөж, 16898.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,586,973,782,874.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.