Монголын ноосон бүтээгдэхүүнийг Франкфуртад дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-11 10:46:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Франкфурт хотноо олон улсын "INNATEX 2020" үзэсгэлэн болж байна. Уг үзэсгэлэнд манай улсын хонины ноос, сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнийг танилцууллаа. 

Бүтээгдэхүүнийг Архангай аймгийн эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Герман улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас манай улсад хэрэгжүүлж буй PRO VALUE төслийн хүрээнд үйлдвэрлэжээ. 



Герман улс манай улсад ноосыг чанартай бэлтгэж, гарцыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн чанар хангасан ноос бэлтгэхэд анхаарч, улмаар экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр “Ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. 


Связанные новости