Их Британид өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо ихээхэн нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /CNN/.
Их Британид сүүлийн 24 цагийн
хугацаанд коронавирусний халдварын 2988 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн
тавдугаар сараас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Ингэснээр Их
Британид халдвар авсан хүний тоо 347152-т хүрснийг тус улсын Засгийн газрын
албан ёсны мэдээлэл харуулжээ. Мөн ням гарагт халдварын улмаас нас барсан хүний
тоо хоёроор нэмэгдэж, 41551-т хүрсэн байна.
“Их Британи даяар
халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Халдвар авсан хүний тоо өчигдөр
1813-аар нэмэгдсэн бол өнөөдөр 2988-аар нэмэгдлээ. Энэ явдал маш сонор
сэрэмжтэй байх ёстойг бидэнд дахин сануулж байна” гэж Шотландын тэргүүн сайд
Никола Стержен “Twitter”
хуудсандаа нийтэлжээ.