Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-03 07:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн, бусад нутгаар дулаан байна.


2020 оны 9 дүгээр сарын 3-ны 8-20 ц­аг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

Связанные новости