Хөрөнгийн биржид 7.7 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 340,453,530.89 төгрөгийн арилжаа хийв.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 61 компанийн 7.7 сая хувьцааг 709,860,476.8 төгрөгөөр арилжаалав.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 37 үнэт цаасыг 3.7 сая төгрөгөөр арилжив.
8 дугаар сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,593,778,771,168.33 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17040.14 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.10 хувиар буурсан үзүүлэлттэй байна.