Замын-Үүд чөлөөт бүсийн ажилтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Чөлөөт бүсийн ажлын явцтай газар дээр нь танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонслоо. Тэд чөлөөт бүсийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлын хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Чөлөөт бүсүүд нь хэлбэрийн хувьд хязгаарлалтгүй. Эх газрын чөлөөт бүсийн онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулах боломжтой төдийгүй нэг хуультай болоод байгаа билээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөлд төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллах, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийн үеэр шийдвэрлэсэн талаар БХБЯ-наас мэдээлэв.