Хөрөнгийн биржид 7.7 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 721,160,476.81 төгрөгийн арилжаа хийв.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар мөн нийт 61 компанийн 7.7 сая хувьцааг 709,860,476.8 төгрөгөөр арилжаалав. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжсан хувьцаа:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар: мөн нийт 113 үнэт цаасыг 11.3 сая төгрөгөөр арилжив.
Багцын арилжаагаа явагдаж нийт 2.6 сая үнэт цаасыг 250 сая төгрөгөөр арилжлаа.
№ Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 JTB ЖЕНКО ТУР БРЮО 2,631,582 250,000,290
2020 оны 8 дугаар сарын 21-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,599,220,687,664.08 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17057.89 нэгж болж өмнөх 7 хоногоос 3.99 хувиар өссөн үзүүлэлттэй байна.