"АПУ" ХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-18 12:20:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн энэ оны 8 дугаар сарын 13-ны тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. 

Саналын хуудсыг үнэт цаасны "БиДиСек ҮЦК" ХК болон хувьцаа эзэмшигчдийн харилцдаг үнэт цаасны бусад компани дээр 8 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 2-ны 16.00 цаг хүртэл авах аж.


“АПУ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар:

  • Компанийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох,
  • ТУЗ-ийн гишүүдийг сонгох юм. 

"АПУ" ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 37.5 төгрөг, нийт 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар мөн шийдвэрлэв. Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.


Связанные новости