Өнгөрсөн сард доллар, юанийн ханш суларч, рублийнх чангарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-17 16:45:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны 7 дугаар сард 2836.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар суларчээ. 

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны 7 дугаар сард 404.49 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар мөн суларсан байна. 

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2020 оны 7 дугаар сард 39.65 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар, өмнөх сараас 2.4 хувиар чангарчээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнөөдөр, 8 дугаар сарын 17-нд 2847.99 төгрөг байна. Хамгийн сүүлд Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 23 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нийлүүлээд байна. 


Связанные новости